All for Joomla All for Webmasters

БСШУЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгээр 2010 онд үүсгэн байгуулагдсан Genius сургалтын төв өдгөө хүртэл үйл ажиллагаагаа тогтмол амжилттай явуулж байгаа цөөн тооны сургалтын төвийн нэг юм. Олон улсын TEFL, TESOL зэрэгтэй болон IELTS 8.5 оноотой мэргэжлийн гадаад, монгол багш нар ажилладаг. 

 

Зорилго:

Суралцагчдыг аль ч шатнаас түвшин ахиулж амжилттай суралцуулах, харилцааны болон мэдлэг, мэдээлэл олох чадвартай болгох, мөн IELTS, IBT TOEFL болон гадаадын тэтгэлэгт шалгалтуудыг амжилттай өгөх, бусад улс оронд өрсөлдөхүйц хэмжээний хэлний мэдлэгийн түвшинд хүргэх зорилготой билээ. Тус сургалтын төв нь бүх насныханд чанартай сургалтыг хүргэж, анги тус бүрийг цөөн тооны суралцагчдаар бүрдүүлдэг.

Хичээл заах арга барил нь олон улсын стандартын дагуу сонирхолтой байдлаар төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, дасгалууд, асуудлыг шийдэх дасгал ажил, харилцан яриа мөн өөрийгөө танилцуулах чадварыг бүрэн эзэмшүүлэх байдлаар явагдана. Genius сургалтын төв Oxford-English, Cambridge-ийн шилдэг хөтөлбөрийн дагуу англи хэлийг хамгийн хялбар бөгөөд оновчтой арга барилаар суралцахад чиглэгдсэн. Хэлний үндсэн чадварууд болох

ярих, сонсох, бичих, унших гэсэн чадваруудыг анхан шатнаас эхлэн IELTS, IBT TOEFL зэрэг шалгалтанд амжилттай өндөр авахуйц түвшинд бид таныг бэлдэнэ. Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр заах зэрэглэлтэй, чадварлаг, шинийг санаачлагч, гадаад, монгол багш нар удирдан явуулна. Өнөөдөр манай төвийг төгсөгчид IBT TOEFL, IELTS шалгалтуудад тэнцэж, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад амжилттай суралцаж байна.

ХАМТРАГЧ БАЙГУУЛГУУД

САНАЛ ХҮСЭЛТ




ХАЯГ БАЙРШИЛ


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1-р хороо Чингисийн өргөн чөлөө Park View Residence - 200 тоот

8808-8250, 9998-8050, 7712-8050

edu@genius.mn