All for Joomla All for Webmasters

Германы (DAAD) тэтгэлэгт хөтөлбөр

Германы Эрдмийн Солилцооны Алба  (DAAD) нь жил бүр олон улсын 100 мянга гаруй оюутанд судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага билээ. Хөгжиж буй орнуудад нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг Германы их дээд сургуульд мэргэшүүлэх замаар Герман орны хэл соёлыг сурталчлах, олон улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой юм.   / DAAD / -нь төрөөс болон өөрийн улсын боловсролын байгууллагуудаас санхүүжүүлэгддэг бөгөөд нийтдээ 365 гаруй Германы дээд боловсролын байгууллагуудыг төлөөлөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Суралцах түвшин:

  • Магистр
  • Доктор

Тавигдах шаардлага:

  • Хөгжиж буй орны иргэд нь Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тодорхой хэмжээнд ажилласан ажлын туршлагатай байх. Мөн технологийн хөгжлийн бодлого дээр тулгуурласан эдийн засаг, нийгмийн салбарын дагуу төсөлд хамрагдсан байх.
  • Суралцах гэж буй мэргэжлийн дагуу Бакалаврын дипломтой байх / 4 жил /
  • Тухайн мэргэжлийнхээ дагуу 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд туршлага хуримтлуулсан байх
  • Герман хэлээр суралцах бол  / Герман хэлний Level A2, B1 / түвшний мэдлэгтэй байх. Тэтгэлэгт тэнцсэн иргэдийг Герман хэлний 3-6 сарын эрчимжүүлсэн сургалтанд хамруулдаг.
  • Англи хэлээр суралцах бол IELTS-6,  TOEFL-550, iBT-80 ( Хэлний оноогүй тохиолдолд Манай ТОEFL, IELTS-д бэлдэх сургалтанд суралцах боломжтой ба Хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцах боломжтой )
  • Өргөдөл гаргагч нь одоогийн ажил эрхлэлтийн байдал, албан тушаал, албан байгууллагын тодорхойлолт мөн тэтгэлгээр суралцаж дууссаны дараа эргэн ажиллана гэсэн албан бичгийн хамт бүрдүүлнэ.
  • Зорилгоо тодорхойлсон Эссэ: Өргөдөл гаргагч нь өөрийн мэргэжлээ дээшлүүлэн суралцах гэж буй мэргэжлийн онцлог болон ирээдүйд энэ чиглэлээрээ хэрхэн одоо байгаа ажилдаа үр нөлөөтэй зүйлийг хийж бүтээх талаар дурьдсан байна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Economic Sciences / Business Administration / Political Economics
  • Development Co-operation
  • Engineering and Related Sciences
  • Mathematics
  • Regional Planning
  • Agriculture and Forest Sciences
  • Environmental Sciences
  • Medicine and Public Health
  • Veterinary Medicine
  • Social Sciences and Education
  • Media Studies

Бүрдүүлэх материал:

  • СV
  •  Зорилгоо тодорхойлсон Эссэ  / үгийн тоо заагаагүй /
  • Судалгааны төлөвлөгөө / Хэрэв тухайн их сургуульд шаардлагатай гэж үзвэл /
  • Сургуулийн тодорхойлох захидал /Энэхүү захидал нь гарын үсэг тамгаар баталгаажсан мөн он сар өдрийг тодорхой заасан байх./
  • Байгууллагын тодорхойлох захидал /Эргэн тус ажлын байрандаа ажиллана гэсэн нөхцөлийг хамруулсан албан бичиг. Мөн гарын үсэг, он сар өдөр, тамга тэмдэгээр баталгаажигдсан байх ёстой. /
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол сертификат
  • Герман хэлний A2-B2 түвшний сертификат эсвэл Англи хэлний Toefl – 80, Ielts 6 буюу түүнээс дээш оноотой байх
  • Дипломын хуулбар
  • ЕБС-ийн гэрчилгээний хуулбар

ХАМТРАГЧ БАЙГУУЛГУУД

САНАЛ ХҮСЭЛТ




ХАЯГ БАЙРШИЛ


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1-р хороо Чингисийн өргөн чөлөө Park View Residence - 200 тоот

8808-8250, 9998-8050, 7712-8050

edu@genius.mn