All for Joomla All for Webmasters

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр …………………………..

Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь анх АНУ-н сенат Виллиам Фулбрайтын санаачлагаар 1946 онд үүсгэн юм. Энэхүү тэтгэлэг нь оюутан, судлаачид, багш болон мэргэжилтнүүдэд зориулсан гадаад боловсролын  солилцоот АНУ-н засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус тэтгэлэг нь АНУ-н Их сургуулиуд болон Академик Институтүүдтэй хамтран ажилладаг ба салбарын чиглэл хамаарахгүйгээр оюутан судлаачдад олгогддог юм. Жил бүр ойролцоогоор 155 орны 4000 гадаад оюутан Фулбрайтын тэтгэлгээр суралцдаг болно.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөр
  • Тизны зардал
  • Амьжиргааны зардал
  • Эрүүл мэндийн даатгал зэрэг багтана.

Тавигдах шаардлага:

  • Одоогоор Монголд оршин суудаг мөн Монгол улсын иргэн байх
  • 1,5-с дээш ажлын туршлагатай байх баклаврын зэрэгтэй байх
  • iBT-TOEFL – 90, TOEFL – 575
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

Бүрдүүлэх материал:

  • Фулбрайтын өргөдлийн маягт бөглөх:
  • Тодорхойлох захидал бүрдүүлэх: Таны академик болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана уу: Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авах ба Монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг зөвшөөрнө.
  • Эссэ: Англи хэл дээрх та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэ хавсаргана уу.
  • Боловсрол: Их дээд сургуулийн дипломын баталгаат хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Эх баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хүлээн авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байх)
  • Өргөдлийг Элчин сайдын яамд зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

АНУ-ын Засгийн газын санхүүжилттэй Фулбрайт хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:

  • 2-4 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээн авна
  • 4 сар: Ирсэн өргөдлүүдийг шалгаруулах үйл явц
  • 5 сар: Фулбрайтын анхан шатны шалгаруулалтаас үлдсэн оюутнуудад ярилцалгыг хийнэ
  • 7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалтуудыг өгнө
  • 10-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ
  • 1-4 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг хүлээнэ
  • 5-6 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана
  • 6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна
  • 7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.

Албан ёсны эх сурвалж:   http://foreign. fulbrightonline.org/about/foreign-fulbright

ХАМТРАГЧ БАЙГУУЛГУУД

САНАЛ ХҮСЭЛТ




ХАЯГ БАЙРШИЛ


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1-р хороо Чингисийн өргөн чөлөө Park View Residence - 200 тоот

8808-8250, 9998-8050, 7712-8050

edu@genius.mn